Туслах
|
2011/12/29 Малыг бэлчээх
Манай тэргүүний аварга малчид мал төллөлтийн үед хонио тогтмол өглөө 8—9
цагт бэлчээж, орой 18—19 цагт хотлуул», өдөрт 10 цаг орчим идээшлүүлж
энэ үеийгээ хамгийн богиноссон бэлчээрийн үе гэж үздэг. дэлгэрэнгүйМонгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу Хээлтүүлэг Мал хээлтүүлгийг хэр зэрэг зөв зохион явуулснаас төл бойжуулах ажиллагаа
ихээхэн шалтгаална. Манайх хонио хангайд өвөлжвөл 2 дугаар сарын
20-ноос, говьд өвөлжвөл, 3 дугаар сарын 15-наас төллөхөөр тооцож
хээлтүүлдэг. Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу Эх малыг тарган байлгаж үргээж цочоохгүй, ширүүн хөөж туухгүй хэвтэр
бууцыг хуурай дулаан байлгах нь хээл хамгаалах үндсэн нөхцөл юм. Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үндэс болсон төл бойжуулах ажил, малчны
ажиллагаанаас шууд шалтгаална. Мал төллөх үеэр малыг өглөө бэлчээхдээ
нэг бүрчлэн нарийн ажиглаж, төллөх дөхсөн хонийг ялган авч нэмэгдэл
тэжээлтэй гэрийн гадуур байлгана. Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу Хүнд залхуурах гэж нэг "өвчин" бий. Залхуугаас тойрч явбал л юм дуулна
шүү. Хүн ажил хийхдээ хэтийн зорилготой,хийе бүтээе гэсэн чин
эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Тэгэхдээ ойрын ба холын гэсэн зорилт
тавиарай. Ойрын гэдэг нь 5—10 жил, холын гэдэг нь хорь гуч, цаашдаа
өндөр насны Тэтгэвэрт гараад юу бүтээх ба залуу халаагаа яаж бэлтгэх
гэсэн үг юм л даа. Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу Нам, төр, олон нийтийн байгууллагын хурал, зөвлөгөөнд оролцохоос эхлээд
цаг зарцуулах ажил олон бий. Тэр бүхнийг амжуулахад ар талыг минь дааж
үлддэг «Элбэг дээлийн эзэн» гэргий Жаргалын минь үүрэг ихээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу “Нутгийн чулууг гурав эргүүл» гэсэн мэргэн үг бий”.Энэ нь чухамдаа нөөц
бололцоогоо бүрэн дайчилж нутгийн өвс ургамал идээшсэн малдаа
эрдэнэ гэдгийг хэлээд байгаа юм. Би бардах нь биш, мал тэжээж үзээгүй
хүн. Өргөн уудам хангай дэлхийн бэлчээр байхад мал тэжээх хзмжээнд
хүртэл тураана гэдэг үнэхээр гомдмоор хэрэг шүү. Монгол улсын хөдөлмөрийн баатар хоньчин Ц.Намхайнямбуу |