Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

“ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ
2010/04/18

1.    “ДМС”-ийн гишүүн үйлчлэгч байгууллагад үзүүлэх үйлчилгээ

1.1.    Энэ системийн үйлчлэгч байгууллага болсноор “ДМС” бренд нэрийг хамтран эзэмшигч болно.
1.1.1    “ДМС” дундын хөнгөлөлтийн системд зардал гаргалгүй хамрагдан  байнгын үйлчлүүлэгчтэй болон үйлчлүүлэгчдийн мэдээллийн баазыг ашиглан маркетинг хийх болно.
1.1.2.    “ДМС”-ийн бусад үйлчлэгч байгууллагуудын үйлчлүүлэгчдэд танил болж үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэх болно.
1.1.3.    “ДМС” бренд нэрээр явсан сурталчилгаа танай байгууллагын реклам болж давхар сурталчлагдна
1.1.4.    “ДМС” бренд нэрээр явагдаж байгаа борлуулалтын идэвхжүүлэлт танай байгууллагын борлуулалтыг дэмжих болно
1.1.5.    “ДМС” бренд нэрээр маркетингийн өдөөлт, арга хэмжээнүүдийг авч явуулахад танай байгууллагын үйлчлүүлэгчдэд өндөр сэтгэгдлийг үлдээх болно.
1.1.6.    Таны бизнесийн сурталчилгаа “ДМС”-ийн үйлчлүүлэгчдэд сүлжээгээр ам дамжин үнэ төлбөргүй тархах болно.
1.2.    Маркетингийн автосорсинг үйлчилгээг авна.
1.3.    Бизнес, үйл ажиллагаа, менежментийн нөөцүүдийг төлөвлөх, оновчтой ашиглах, хөгжүүлэх талаарх цогц зөвлөгөө консалтинг үйлчилгээг үнэ төлбөргүй авна.
1.4.    Бизнесээ өргөжүүлэх, шинээр бизнес эрхлэх төсөл төлөвлөгөө боловсруулгах, зах зээлийн талаарх судалгаа шинжилгээг хийлгэн оновчтойгоор хурдан хугацаанд амжилтад хүрэх боломжтой болно.
1.5.    Өөрийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг зах зээлийн зорьсон сигментэд хүргэх, санал асуулга явуулах боломжтой болно.
1.6.    “ДМС” ложистик үйлчилгээнд хамрагдан өөрийн компанийн эргэлтийн хөрөнгө, ашиглалтын материал, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний захиалгыг өгөн бөөний үнээр авах, бараа материал татан авах зардал, хүн хүч, цаг хугацааг хэмнэн илүү үр дүнтэй ажиллах боломжтой болно.
1.7.    “ДМС” багтай хамтран ажиллаж системийн байгууллага хүмүүсийн захиалгыг урьдчилан авч хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлснээр төлөвлөгөөтэйгөөр үйлдвэрлэх, татан авах боломж бүрдэн хөрөнгийн эргэлт сайжирна.
1.8.    Системийн байгууллагадаа урьдчилсан графикт захиалга өгөн бөөний үнээс ч хямд авах боломж бүрдэнэ.
1.9.    “ДМС”, банк, тухайн байгууллага гэсэн гурвалсан гэрээ хийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг богино хугацаатай 2-7 хоног бага хүүтэй зээлээр хангах боломжтой болно. Өр авлагын сүлжээ үүсэхгүй байх боломжтой.
1.10.    Өөрийн байгууллагын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын санхүүгийн болон эдийн засгийн үзүүлэлтийн дундчыг аван өөрийн үйл ажиллагааг харьцуулан зорилт зорилгоо тавин ажиллах боломжтой болно.
1.11.    Хамтран ажиллагч банкны байгууллагуудтай байгуулсан хөнгөлөлттэй, давуу үйлчилгээнүүдийг авах болно.
1.12.    “ДМС”-ийн хамтран ажиллагч хэвлэл мэдээллийн байгууллагуудтай байгуулсан хөнгөлөлттэй гэрээний нөхцөлөөр реклам сурталчилгаагаа явуулах болно.


2.    Хувь хүн иргэдэд үзүүлэх үйлчилгээ

2.1.    Өөрийн өдөр тутмын бүхий л хэрэгцээгээ хөнгөлөлттэй хангана.
2.2.    Хаана яваа газраа дуудлагаар үйлчлүүлэх боломжтой болно. Хүргэлт үйлчилгээний тариф
2.3.    Хэрэгцээ гарсан үйлчилгээ бүтээгдэхүүний мэдээллийг интернэтээр, утсаар үнэгүй аван хайж цаг алдалгүй шууд сонгон авах болно.
2.4.    Улирал тутамд “ДМС”-ийн гишүүн байгууллагуудын бараа бүтээгдэхүүн үйлчилгээ, хөнгөлөлтийн мэдээллийн товхимолыг үнэгүй авна.
2.5.    Өрийн ойр дотны 9 хүнд хөнгөлөлтийн картыг бэлэглэж тэдгээрийг хөнгөлөлттэй давуу талуудыг авах боломжоор хангахын зэрэгцээ тэдгээртээ мэдээлэл дамжуулсны төлөө урамших бололцоо бүрдэнэ.
2.6.    “ДМС”-ийн зүгээс зохион байгуулсан урамшууллын арга хэмжээнд таны худалдан авсан бараа бүтээгдэхүүн бүр хамрагдан урамшил хүртэх боломжтой.
2.7.    Та бизнесийн чиглэлээр ямар нэгэн зөвлөгөөг үнэ төлбөргүй авна.
2.8.    Та “ДМС”-ийн зүгээс зохион байгуулж байгаа бизнес сургалтад 50%-ийн хөнгөлөлттэйгөөр суралцах боломжтой.
2.9.    Та www.pms.mn вэб сайтад өөрийн нэр, нууц үгээр хандсанаар тухайн сард өөрийн худалдан авсан бараа үйлчилгээний мэдээллийн жагсаалтыг авах, урамшууллын тооцоогоо үзэх, вэбээр дамжуулан гишүүн үйлчлүүлэгчдэд зориулсан мэдээллүүдийг үнэ төлбөргүй авна.
2.10.    Өөрийн эрхэлж байгаа бизнес, ажиллаж байгаа байгууллагаа “ДМС”-ийн үйлчлүүлэгч байгууллага болгосноор хөнгөлөлт эдлэн хуримтлал бий болгоно.
2.11.    Эргэлтийн хөрөнгө, аж ахуйн болон хангамжийн материалын захиалгаа өгөн хөнгөлөлттэй, бөөний үнээр,  явж цаг зарцуулалгүй авах боломж бүрдэнэ.
2.12.    “ДМС”-ийн үйлчлэгч байгууллага болгосноор үйлчлэгч байгууллагын эрхийг эдлэх боломж бүрдэнэ

Мэдээлэл бэлтэгсэн Ч.Нэргүй
Мэдээллийг оруулсан Ц.Ган-Эрдэнэ

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats