Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Яагаад шаардлагатай гэж
2010/04/18

Монгол улсын бизнес эрхлэгчдийн 96%-ийг бүрдүүлэн, хөдөлмөр эрхэлж байгаа 1,054,000 хүний 80% буюу 843000 гаран хүнийг ажлын байраар хангаж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн чадавх, орлого ашиг бүтээмжийг нэмэгдүүлэх нь улс орны хөгжил, иргэдийн амьдралын түвшин дээшлэхэд хамгийн гол хүчин зүйл болно.
Эдгээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамдсан бэрхшээлтэй асуудлууд ихээр хуримтлагдан тэдгээрийн өсөж хөгжих, бизнесийн ашиг орлого, бүтээмжээ нэмэгдүүлэхэд саад болж байна. Өнөөдөр дэлхий нийтээр голобалчлагдан хурдтай хөгжиж байгаа энэ үед тэдгээр байгууллагууд нь энэ хурдцыг гүйцэн хөгжихөд олон хүчин зүйл зайлшгүй нөлөөлж байна.
 
Үүнд:
Дотоод хүчин зүйл
  • Бизнес эрхлэхэд зайлшгүй шаардлагатай маркетинг менежментийн онолын мэдлэг, боловсон хүчин, хүний нөөц дутагдах, хүний нөөцийн чадвар, сэтгэлгээ шаардлагын түвшинд хүрэхгүй байх, мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэх, сонгох орчин нөхцөл дутагдалтай
  • Хөрөнгө мөнгө дутагдах, энэ хөрөнгийг бий болгоход хаанаас ямар замаар хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтыг татах талаар мэдээлэл, холбоо харилцаа дутагдах.
  • Жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн чадвар султай холбогдон татан авалт, борлуулалтын хэмжээ бага, энэ ажиллагаанд зарцуулагдах зардал өндөр байдгаас нэгж бүтээгдэхүүнд оногдох өртөг өндөрсөж үнэ нэмэгдсэнээр борлуулалт багасаж ашиг буурч байна .
  • Маркетингийн үйл ажиллагааны зохион байгуулалт хэтэрхий сул учраас үйлчлүүлэгчдийг татах, харилцах, тогтоон барих чадамж муутай.
  • Өөрийн менежментийн хүчин чадал нөөцийг нэмэгдүүлэх, боломжуудыг бүрэн дүүрэн оновчтой ашиглах арга аргачлалыг нэвтрүүлэх энэ ажиллагааг зохион байгуулах, хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө санхүүгийн чадвар, мэргэжилтэй ажилчин дутагддаг.
  • Өөрийн үйл ажиллагааны үнэлэлт дүгнэлт шинжилгээг хийж чадахгүй, ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд болон салбартаа ямар түвшинд яваагаа харьцуулах үзүүлэлт байхгүй байгаагаас цаашид хэрхэн ажиллах зорилт, төлөвлөгөөгөө тэр болгон оновчтой гаргаж чаддаггүй
  • Байгууллагын дотоод соёл, харилцаа, ажил үйлчилгээнүүдийн хоорондын холбоо уялдаа хангалтгүй, үйл ажиллагаагаа соёлтой зохион байгуулж, шийдвэрлэж чадахгүйгээс сөрөг нөлөөлөл өндөр байдаг.
Эдгээр асуудлуудыг шийдвэрлэж, сайн зохион байгуулж чадаагүйгээс маш их боломжийг алдаж байна.
Гадаад хүчин зүйл
  • Улс төр, бизнесийн орчин ч энэ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих биш дарамт болж байна
Тухайлбал:
  • Төр засгийн зүгээс жижиг дунд шатны бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэж ярьж байгаа боловч төрийн албан хаагчдын хувийн эрх ашиг, сонирхлын үүднээс гадаад дотоодын хэрэгжүүлж байгаа төсөл, боломжуудыг өөрийн танил тал болон хөрөнгө мөнгөтэй томчуудад өгч, үйлчилдэг ба мэдээллийн дутагдалтай байдлаас жижиг дунд шатныханд очихгүй, хэрэгцээтэй цэгтээ хүрэхгүй байна.
  • Бизнесийн орчны хувьд банк санхүүгийн байгууллагууд их хэмжээний зээл, тусламжийг авч байгаа том байгууллагуудад бага хүүтэй зээл өгч жижиг бизнес эрхлэгчид өндөр хүүтэй зээл авдаг.
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь олон удаа реклам сурталчилгаа цацаж байгаа томуудад 50% түүнээс ч хямдаар үйлчилж цөөн удаа цацалт хийж байгаа жижгүүд нь үндсэн өндөр тарифаар нь рекламаа цацаж байна.
  • Бизнесийн байгууллагууд нь их хэмжээний бөөний худалдан авалтад өндөр хувьтай хямдрал өгч жижиг бизнес эрхлэгчид нь өөрийн чадамжид тохируулан цөөнөөр авдаг тул жижиглэнгийн үнээр худалдан авалтыг хийж байна.
  • Бизнесийн байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөө, сургалт тусламж үзүүлэхээр байгуулагдсан байгууллагууд нилээд бий болж байгаа боловч эдгээр байгууллагууд нь бизнесийн үйл ажиллагааны нэгээхэн хэсгийн х нь л асуудлыг авч үзэж, цогцоор нь шийдвэрлэж өгч чадахгүй байгаагаас тухайн байгууллагад үр ашгаа өгч чадахгүй байна.  гэх мэт
Жижиг дунд бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж тэдгээрийг хүчирхэгжүүлэн хөгжүүлснээр  ажилгүйдэл ядуурлыг бууруулах,  монгол орны эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн харилцаанд шинэлэг нөхцөл байдал үүсэх олон давуу талууд үүсэх боломжтой гэдэг нь ойлгомжтой.

Мэдээлэл бэлтэгсэн Ч.Нэргүй
Мэдээллийг оруулсан Ц.Ган-Эрдэнэ

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats