Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Системийн эрхэм зорилго
2010/04/18

  1. Жижиг дунд шатны бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг бий болгож тэдгээрийг бизнесээ шинжлэх ухааны үндэстэй удирдан зохион байгуулахад сургаж, туслан дэмжсэнээр бүтээмж, орлого ашгийг нэмэгдүүлэх, тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн цалин хөлс, урамшил, нийгмийн хангамжид ноогдох хувь хэмжээг нэмэгдүүлэн ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, татвар, шимтгэл төлөлтийг нэмэгдүүлснээр улс орны эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах.
  2. Эрдэмтэн мэргэд судлаачдын судалгаа шинжилгээний бүтээл туурвилуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн оюуны өмчийн бүтээлүүдийг эргэлтэд оруулан үндэсний үйлдвэрлэл, улсын төсөв, үндэсний нийт бүтээгдэхүүнд хувь нэмэр оруулах, алдар цуутай хөдөлмөрч хүмүүсийн арга туршлагыг амьдралд нэвтрүүлэн бүтээмжийг өсгөх.
  3. Жижиг дунд шатны бизнесийн байгууллагуудын хамтын маркетинг буюу “ДМС” хөнгөлөлтийн картын системийг нэвтрүүлж хэрэглэгч, үйлчлүүлэгчид нэг хөнгөлөлтийн карт (ID дугаар)-ын тусламжтайгаар өөрийн хэрэгцээт бүхий л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах, захиалгаар дуудан үйлчлүүлэхдээ байнгын тогтмол хөнгөлөлтийг эдлэн хуримтлалыг бий болгох, чанартай бараа бүтээгдэхүүн үйлчилгээг өөрийн хэрэглээнд тохируулан сонгон авах, бараа бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх үнэн бодитой мэдлэг мэдээллийг авах өргөн боломжийг бүрдүүлэн итгэл үнэмшил, сэтгэл ханамжийг бэлэглэх.
  4. Төрөл бүрийн ажил үйлчилгээ эрхэлдэг бизнесийн байгууллагууд хамтран нэгдэж дундын нэг хөнгөлөлтийн картыг бий болгосноор карт нэвтрүүлэх зардал, хөрөнгө оруулалтыг хэмнэх, “ДМС” гэсэн хамтын бренд нэрийг олны танил болгон түүгээр дамжуулан өөрийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг өргөн олонд мэдүүлэн таниулах, тэдгээртэй мэдээлэл солилцох, хамтран ажиллах арга хэлбэрүүдийг нэвтрүүлснээр нэгдэж хамтран ажиллахаар тохирсон байгууллагуудын харилцагч, үйлчлүүлэгчдийн менежментийн баялгийг нэмэгдүүлэх, тогтоон барих маркетингийг нэвтрүүлэх юм.
  5. Хэрэглэгч үйлчлүүлэгчдийн үйлчилгээ авах, хөнгөлөлт эдлэх хүрээ цаг хугацааг өргөжүүлэх, энэ эрхээ хаана ч эдлэх боломжийг ханган тулд монгол орны өнцөг булан бүрт хот, хөдөө орон нутаг үйлчлүүлэгч байгууллагуудыг сонгон гишүүнчлэлээр элсүүлэн өргөжих.
  6. Цаашид хөрш зэргэлдээ улс оронуудад энэ системийг өргөжүүлэх арга хэмжээг авах болно.
  7. Жижиг дунд шатны бизнесийн байгууллагуудыг дэмжин туслах олон олон үйлчилгээнүүдийг шинээр санаачлан шат дараалан нэвтрүүлэх болно.

Мэдээлэл бэлтэгсэн Ч.Нэргүй
Мэдээллийг оруулсан Ц.Ган-Эрдэнэ

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats