Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДМС гэж юу вэ
2010/04/18

Жижиг дунд бизнес эрхлэгчид хамтран ажиллаж бие биенээ дэмжин хөгжиж, орлого ашиг, бүтээмжийн өсөлтийг хангах, үйлчлүүлэгч, иргэн бүрт хөнгөлөлт, хуримтлал, чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний өргөн сонголтыг бэлэглэхийн төлөө эрдэмтэн мэргэд, бизнес эрхлэгчдийн төлөөллийн санаачилж нэвтрүүлж байгаа цогц систем, санал, төсөл бөгөөд эрдэмтэн мэргэд, судлаачдын судалгаа шинжилгээний үндсэн дээр бий болсон оюуны өмч, патент, ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажиллагаа юм.
Энэ цогц асуудлыг тавих болсон үндэс

Хамгийн багын дүрмээр дээрх модон хувингийн бүх савх мод бүтэн байхад дүүрэн сүү ордог хэрэв нэг савх нь хугархай байвал түүнээс дээш сүү ордоггүйтэй адил бизнесийн үйл ажиллагааны бүхий л тал жигд сайн байж амжилт бүтээл өндөр байх нь ойлгомжтой.
Жишээ нь:
Маркетингийг хичнээн сайн хийгээд ажиллагсад муу бол үйлчлүүлэгчийг гомдоогоод дахин ирэхгүй, техник технологи муу бол хийгдэж байгаа арга барилаас үүдээд үйлчлүүлэгч дахин ирэхгүй.
Техник технологи, сайн ажиллагсадтай байгаад маркетингийг хийж чадахгүй бол үйлчлүүлэгчдэд танигдаж олон үйлчлүүлэгчидтэй болж чадахгүй

Тэгвэл бизнесийн үйл ажиллагааны нэгэн хэсэг болсон маркетингийг сайн төлөвлөж зохион байгуулах, менежментийн баялгуудыг нэмэгдүүлэн оновчтой ашиглах асуудлыг цогцоор нь харилцан уялдаа холбоотойгоор шийдвэрлэх арга замыг олж зөв сайн хэрэгжүүлж чадвал бизнесийн үйл ажиллагаа амжилттай болох болно. Энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд төрөл бүрийн мэргэжил мэдлэгтэй эрдэмтэн мэргэд мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлэн жижиг дунд шатны бизнес эрхлэгчдэд консалтинг зөвлөлгөө өгөн туслан ажилласнаар тэдгээрийг хүчирхэгжүүлэх, чадавхжуулах, нийгэмд оруулах томоохон хувь нэмэр болно гэсэн бодлогын үүднээс зохион байгуулалтад орон  хэрэгжүүлэхээр санаа нэгдэн ажиллаж байна.


Системийн эрхэм зорилго

Жижиг дунд шатны бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг бий болгож тэдгээрийг бизнесээ шинжлэх ухааны үндэстэй удирдан зохион байгуулахад сургаж, туслан дэмжсэнээр бүтээмж, орлого ашгийг нэмэгдүүлэх, тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн цалин хөлс, урамшил, нийгмийн хангамжид ноогдох хувь хэмжээг нэмэгдүүлэн ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, татвар, шимтгэл төлөлтийг нэмэгдүүлснээр улс орны эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах.
Монгол улсын эрдэмтэн мэргэд, судлаачидын нээж судалсан оюуны өмч патентууд, ардын авьяас билэгтэй хөдөлмөрч хүмүүсийн амьдралын туршлага, бүтээлүүдийг үйлдвэрлэлд оруулах, амьдралд нэвтрүүлэх замаар оюуны өмчийг эргэлтэд оруулан эдийн засгийн өсөлтийг хангахад хувь нэмрээ оруулах
Дэлгэрэнгүй


Яагаад шаардлагатай гэж

Монгол улсын бизнес эрхлэгчдийн 96%-ийг бүрдүүлэн, хөдөлмөр эрхэлж байгаа 1,054,000 хүний 80% буюу 843000 гаран хүнийг ажлын байраар хангаж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн чадавх, орлого ашиг бүтээмжийг нэмэгдүүлэх нь улс орны хөгжил, иргэдийн амьдралын түвшин дээшлэхэд хамгийн гол хүчин зүйл болно.
Эдгээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамдсан бэрхшээлтэй асуудлууд ихээр хуримтлагдан тэдгээрийн өсөж хөгжих, бизнесийн ашиг орлого, бүтээмжээ нэмэгдүүлэхэд саад болж байна. Өнөөдөр дэлхий нийтээр голобалчлагдан хурдтай хөгжиж байгаа энэ үед тэдгээр байгууллагууд нь энэ хурдцыг гүйцэн хөгжихөд олон хүчин зүйл зайлшгүй нөлөөлж байна.
Дэлгэрэнгүй


“ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ

1.1.    Энэ системийн үйлчлэгч байгууллага болсноор “ДМС” бренд нэрийг хамтран эзэмшигч болно.
1.1.1    “ДМС” дундын хөнгөлөлтийн системд зардал гаргалгүй хамрагдан  байнгын үйлчлүүлэгчтэй болон үйлчлүүлэгчдийн мэдээллийн баазыг ашиглан маркетинг хийх болно.
Дэлгэрэнгүй


“ДМС” хэнд ашигтай вэ?

1. Үйл ажиллагаагаа шинжлэх ухааны онолын үндэстэй, дэлхийн шилдэг компаниудын туршлагаар зохион байгуулах хүсэлтэй ч хөрөнгө мөнгө, мэдлэг боловсрол, хүн хүч дутагдаж байгаа жижиг бизнес эрхлэгчид, судалгаа шинжилгээний бүтээлүүдээ үйлдвэрлэлд нэвтрүүлж чадахгүй байгаа эрдэмтэн мэргэд судлаачид, бизнесийн орчин болон эрдэмтэн судлаачдын бүтээл үйлдвэрлэлд нэвтэрсэнээр монгол улсын хөгжил цэцэглэлт, төсвийн бүрдэлтэд нөлөөлөн монголын нийт иргэдэд ач тусаа өгөх болно.
Дэлгэрэнгүй


Зах зээлийн мэдээлэл

1.    Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа болон бизнесийн байгууллагуудын судалгаа    /статистикийн газрын 2009 оны мэдээгээр/
1.1.    Улсын бүртгэлтэй болон үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын судалгаа
Дэлгэрэнгүй


“ДМС”-ийн үйлчлэгч байгууллага болсоноор

Бизнесийн байгууллагууд нь тус тусдаа хөнгөлөлтийн карт нэвтрүүлэх хөрөнгө оруулалт, зардлыг хэмнэнэ.
•    Бизнесийн байгууллагуудын дундын хөнгөлөлтийн карт бий болсноор бусад байгууллагуудын үйлчлүүлэгчдэд танигдан мэдэгдэж үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэнэ Өөрөөр хэлбэл “ДМС”-ийн гишүүн үйлчлэгч байгууллагаар нэгдсэн бүх байгууллагын үйлчлүүлэгчид танай компанийн үйлчилгээ бүтээгдэхүүнийг мэддэггүй байсан бол энэ картын тусламжтайгаар мэддэг болно. Нуугдмал зах зээлд танил болно
Дэлгэрэнгүй


“ДМС” –ийн гишүүн үйлчлэгч байгууллага болох

1. “ДМС”- ийн гишүүн байгууллага нь гишүүний бүртгэл болон борлуулалтын мэдээллийн програм суулган ажиллуулах компьютер, түүн дээр ажиллах операторыг бэлтгэнэ.
2.  Энэ програмд бүртгэгдсэн өдөр тутмын мэдээллийн өөрчлөлтийг экспортлон төв сэрвэр компьютерт илгээх, төв сэрвэрээс экспортолсон нэгдсэн өөрчлөлтийг хүлээн авах интернэт холболттой байх.

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats