Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

2011/12/30
Малыг бэлчээх
Манай тэргүүний аварга малчид мал төллөлтийн үед хонио тогтмол өглөө 8—9 цагт бэлчээж, орой 18—19 цагт хотлуул», өдөрт 10 цаг орчим идээшлүүлж  энэ үеийгээ хамгийн богиноссон бэлчээрийн үе гэж үздэг.
Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу

Хээлтүүлэг
Мал хээлтүүлгийг хэр зэрэг зөв зохион явуулснаас төл бойжуулах ажиллагаа ихээхэн шалтгаална. Манайх хонио хангайд өвөлжвөл 2 дугаар сарын 20-ноос, говьд өвөлжвөл, 3 дугаар сарын 15-наас төллөхөөр тооцож хээлтүүлдэг.

Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу

Хээл хамгаалах
 Эх малыг тарган байлгаж үргээж  цочоохгүй, ширүүн хөөж туухгүй хэвтэр бууцыг хуурай дулаан байлгах нь хээл хамгаалах үндсэн нөхцөл юм.

Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу

Хурга бойжуулах-
Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үндэс болсон төл бойжуулах ажил, малчны ажиллагаанаас шууд шалтгаална. Мал төллөх үеэр малыг өглөө бэлчээхдээ нэг бүрчлэн нарийн ажиглаж, төллөх дөхсөн хонийг ялган авч нэмэгдэл тэжээлтэй гэрийн гадуур байлгана.

Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу

Миний зөвлөгөө
Хүнд залхуурах гэж нэг "өвчин" бий. Залхуугаас тойрч явбал л юм дуулна шүү. Хүн ажил хийхдээ хэтийн зорилготой,хийе бүтээе гэсэн чин эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Тэгэхдээ ойрын ба холын гэсэн зорилт тавиарай. Ойрын гэдэг нь 5—10 жил, холын гэдэг нь хорь гуч, цаашдаа өндөр насны Тэтгэвэрт гараад юу бүтээх ба залуу халаагаа яаж бэлтгэх гэсэн үг юм л даа.


Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу
 

Асуулт хариулт
Нам, төр, олон нийтийн байгууллагын хурал, зөвлөгөөнд оролцохоос эхлээд цаг зарцуулах ажил олон бий. Тэр бүхнийг амжуулахад ар талыг минь дааж үлддэг «Элбэг дээлийн эзэн» гэргий Жаргалын минь үүрэг ихээ.

Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу
 

Отор, түүний төрлийн талаар
“Нутгийн чулууг гурав эргүүл» гэсэн мэргэн үг бий”.Энэ нь чухамдаа нөөц бололцоогоо    бүрэн   дайчилж  нутгийн өвс ургамал идээшсэн малдаа эрдэнэ гэдгийг хэлээд байгаа юм. Би бардах нь биш, мал тэжээж үзээгүй хүн. Өргөн уудам хангай дэлхийн бэлчээр   байхад мал тэжээх хзмжээнд хүртэл тураана гэдэг үнэхээр гомдмоор хэрэг шүү.
  Монгол улсын хөдөлмөрийн баатар хоньчин Ц.Намхайнямбуу

дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats