Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

2011/12/29
Жимс, жимсгэнийн дармал (компот) хийх ерөнхий арга

Алимын дармал Алимаа шилж сонгоод үрийн үүр, шилбийг авч хаяад 6-8 хэсэг болгон хэрчиж шилэн саванд хийгээд буцалсан ус нэмж 10-15 минут байлгадаг. Дараа нь усаа юүлээд дахин шинээр буцалсан ус хийж мөн 10-12 минут байлгана.

Үхрийн нүдний дармал
Хэт боловсроогүй, хагарч гэмтээгүй, боловсорсон цоморлигийн навч, шилбэнээс салгаж, хүйтэн усаар угаагаад шилэн саванд хийнэ. Жимстэй саванд буцалсан халуун ус нэмж таглаад 10-15 минут байлгасны дараа усыг юүлж түүгээр чихэрлэг шүүс бэлтгэх ба савтай жимсэнд дахин буцалсан ус хийж 10-15 минут байлгана.

Чацарганын дармал
Жимсийг шилж сонгон угааж, шилэн саванд хийгээд 60-70 хувийн концентрацитай чихэрлэг шүүс нэмж өг. Жимстэй шилний амсар дээр тагийг нь сул тавьж 15-20 минутын турш 100°С температуртай буцалсан усанд хийж халаана.

Давжаа алимын дармал
Шилэлт хийж цоморлигийн навчнаас салгах ба харин жимсний хөлийг үлдээж болно. Усаар сайтар угаасны дараа шилэн саванд хийж дээр нь буцалсан ус хийж савныхаа тагийг нь тавьж 10-15 минут оролдолгүй орхино. Хугацаа болмогц эхний усыг юүлж түүгээр чихэрлэг шүүс бэлтгэнэ.

Гүзээлзгэний дармал
Гүйцэд боловсорсон жимсийг ялган авч хүйтэн усаар сайтар угаагаад шилэн саванд хийнэ. Чихэрлэг шүүсийг нэмж хийгээд тагийг нь тавьж 85-90°С температурт 15 минутын турш байлгаж халаана. Дараа нь халуун уснаас шилтэй ундаагаа гарган авч таглаад доош харуулан тавьж тасалгааны температурт хөргөнө.

Цангисны дармал
Жимсээ ялган хүйтэн усаар угаасны дараа шилэн саванд хийнэ. Шүүслэгээ нэмж тагаа тавьж 30 минутын турш ариутгана. Дараа нь таглах багажаар таглаад уруу нь харуулан тавьж тасалгааны температурт хөргөнө.

Хар үрт тэсийн дармал
Хар үрт тэсийн дармал хийхийн тулд бүрэн боловсорч өнгө нь хувирсан амтлаг жимсийг ялган хүйтэн усаар сайтар угаагаад савлана. Савлахдаа жимсээ нягт шиг хийж улмаар халуун ус дээрээс нь дүүртэл нэмээд савныхаа тагийг таглаж дээрээс нь тавьж 15-20 минут байлгана.

дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats