Үндсэн цэс
|
Хань нөхрөө сонгох сонголт: 2011/12/29
"Аливаа хүнд тохиох гурван сайхан хувь заяа байдаг.
Сонголт үнэхээр хэрэгтэй гэдгийг залуус бүгд зөвшөөрч, түүний чөлөөт байдлыг амьдрал дээр хэрэгжүүлж чадаж байгаа ч, сонгосон сонголт нь хэтэрхий өнгөц талтай, өнгө зүс царай, хөрөнгө мөнгийг ихэд илүүчилдэг болж байгаагаас дээрх тохиолдлууд гардаг гэдэгт бараг эргэлзэх зүйлгүй. Оюутан: Г.Алтантүлхүүр ингэж бичиж байна. Залуучууд бие биетэйгээ танилцаж нөхөрлөхийн өмнө юүг анхаарвал зүйтэй гэж үздэг вэ? • Зан харилцааны соёл Эмэгтэйчүүд эрчүүдийн ямар чанарыг илүүтэйд үзэж байна вэ? • Сэтгэл зүрхээрээ баян. Эрчүүд эмэгтэй хүний ямар зан чанарыг эрхэмд үздэг вэ? • Эелдэг сайхан ааштай(хамгийн гол нь) Хань нөхрөө сонгох сонголт: энэ нь өөр өөр шалгууртай
байх нь мэдээж. Гэхдээ: Гэр бүлийн үндэс нь зөв сэтгэл, зөв хайр, зөв явдал л байх ёстой. Өвог дээдэс хүүхдийнхээ хань нөхөр болох хүнийг гярхай нүд, холч ухаанаар сонгодог байжээ. Тиймээс ч амьдралд салж сарниад байх нь бага байжээ. Орчин цагт гэр бүлийн хувьд эдийн засгийн сонирхол, гэрээн дээр тулгуурлан хамтран амьдрагчид бий болжээ.
Царайны сайхнаар цай сүлдэггүй гэдэг Хань
нөхөрөө сонгохдоо маш ухаалаг хандаж чадаагүйгээс зовлон амсаж байгаа тохиолдол
байсаар. Нөхөр нь архи ууж ирээд агсан тавих, эхнэр хүүхдээ доромжлох, зодох
гээд элдэв бусаар дарамтлан зовоодог. Эхнэр нь ч гэсэн....
"Ханиа зөв сонгоход юуг анхаардаг вэ?" Жилүүд нь хатуу, зөөлөн гэж ялгагддаг байна. Энэ нь амьдралын ханиа сонгоход анхаарвал зохих зүйлийн нэг нь зөөлөн жилтэй хүн хатуу жилтэй хүнтэй суувал тааруу. Харин хатуу жилтэй нь хатуутайгаа, зөөлөн жилтэй нь зөөлөн жилтэнтэйгээ суувал "гай барцадгүй, хувь тавилан сайтай байдаг" гэлцдэг.
Ханилах хүнийхээ угсаа гарлыг нь сайн мэдэж байх Энэ нь зөвхөн удам сайтай байх гэсэн үг биш юм. Зарим тохиолдолд ах, дүүгийн хүүхдүүд нэгнийгээ танихгүй суучихсан байдаг. Өнгөрсөн хойно нь бүхнийг мэдэж хичнээн харамсавч баршгүй. Тэгээд ч цус ойртох нь үр хүүхэд өвчин эмгэгтэй гарах тэнэг мунхаг болох гээд элдэв муу нөлөөтэй.
Дээр үед эхнэр болох хүн ч, нөхөр нь ч гэсэн суух гэж байгаа
хүнээ огт мэдэхгүй, танихгүй байж байгаад эцэг, эхийн албадлагаар суух
тохиолдол их байсан гэдэг. Энэ үед 2 талын эцэг, эх нь жилийн ивээл, харш,
хатуу, зөөлнийг хэлэлцэхэд нийлж байвал суулгачихдаг байжээ. Гэсэн хэдий ч энэ үед
гэр бүл салалт гэж байдаггүй байсан аж. Ааш занг нь сайтар мэддэг байх: Амьдрал хайр дээр тогтдог гэлцдэг. Харилцан бие биедээ
хайртай байхгүй яахав. Монголчүүд: Монгол ген, цэвэр удам судартай үлдье гэвэл эхлээд шинж, дараа нь сонго Хань нөхрөө сонгоход юуг голлон анхаарах вэ?
дэлгэрэнгүй |