Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  


“ДМС”-ийн үйлчлэгч байгууллага болсоноор

Бизнесийн байгууллагууд нь тус тусдаа хөнгөлөлтийн карт нэвтрүүлэх хөрөнгө оруулалт, зардлыг хэмнэнэ.
•    Бизнесийн байгууллагуудын дундын хөнгөлөлтийн карт бий болсноор бусад байгууллагуудын үйлчлүүлэгчдэд танигдан мэдэгдэж үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэнэ Өөрөөр хэлбэл “ДМС”-ийн гишүүн үйлчлэгч байгууллагаар нэгдсэн бүх байгууллагын үйлчлүүлэгчид танай компанийн үйлчилгээ бүтээгдэхүүнийг мэддэггүй байсан бол энэ картын тусламжтайгаар мэддэг болно. Нуугдмал зах зээлд танил болно
•    Энэ сүлжээ идэвхижсэнээр өөрийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг маш хурдтайгаар олон хүнд хүргэх болно. Өөрөөр хэлбэл өөрийн урьсан 9 хүнд мэдээлэл дамжуулах замаар 7 үе дамжихад нийт   597880 хүнд хүрэх болно. 
•    Маркетингийн зар сурталчилгаа, борлуулалтын идэвхжүүлэлтийг хүнээс хүнд ам дамжин сурталчлагдах болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан бага зардлаар өндөр үр дүнд хүрч ашиг нэмэгдэнэ.
•    Хөнгөлөлтийн карт болон зар сурталчилгаанд зарцуулах зардал хэмнэгдэж бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тарифыг бууруулж өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
•    Үйлчлүүлэгчид нэмэгдэн хөдөлмөрийн бүтээмж дээшилнэ.
•    Бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж ихэснэ.
•    “ДМС” нь өөрийн хөрөнгийн эх үүсвэртэй болж “ДМС” хамтын брендийн нэрээр хүчтэй реклам сурталчилгаа, борлуулалтын идэвхжүүлэлт явуулах боломж бүрдэнэ.
Өөрөөр хэлбэл Жип автомашин, байр, цахилгаан тоноглолтой урамшил гэх мэтээр Энэ нь системд багтсан байгууллагуудын реклам, борлуулалтын идэвхжүүлэлт болно.
•    “ДМС”-ээс улирал болгон үйлчлүүлэгчдэдээ шинэ мэдээллийн товхимол лавлахыг үнэгүй тараах нь сурталчилгааны хүчтэй мэдээлэл болно.
•    Үйлчлүүлэгчдийн дэлгэрэнгүй мэдээлэл /анкет-ийг авах бөгөөд энэ мэдээлэлтэй болсноор үйлчлүүлэгчдийн сигментэд хуваан хэрэгцээт мэдээллийг хэрэгцээт хүнд нь хүргэх өргөн боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл Нас, хүйс, мэргэжил, боловсрол, сонирхол, хэрэглээний хүрээнд нь дүгнэлтийг өгөн яг тэр хэрэгцээт хүнд нь утас, майл, мессэж гэх мэтийн хэрэгслийг ашиглан мэдээллийг хүргэнэ.
•    Үйлчлүүлэгчдэдээ зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, бизнес санал, арга хэмжээнүүдийг оновчтойгоор зохион байгуулах боломж нээгдэнэ.
•    Эхний ээлжид энэ системийг үүсгэн байгуулагч байгууллагууд нь анхдагч гэдэг утгаараа сэтгэл зүйн давуу байдлыг бий болж үйлчлүүлэгчдийн сэтгэл санаанд хоногшин үлдэх болно.
Дээрх арга хэмжээнүүдийн үр дүнд үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэн ашиг орлого нэмэгдэх болно.
•    Байгууллагын эргэлтийн хөрөнгө, материалыг худалдан авахдаа “ДМС”-ийн байгууллагуудаасаа авснаар хөнгөлөлт эдлэн хэмнэлтийг гаргана.
•    “ДМС”-ийн нэгдсэн захиалгын систем, ложистик үйлчилгээнд хамрагдсанаар дээрх худалдан авалтыг хийхэд гардаг татан авалтын тээвэр, хүн хүч, цалин хөлс гэх мэт зардал, цаг хугацаа, хүч хөдөлмөрийг хэмнэх боломжтой болно.
•    Энэ худалдан авалт нь “ДМС”-ийн хамтран ажиллагч байгууллагуудыг дэмжих, чанартай бараа бүтээгдэхүүнийг өөрийн хэрэгцээнд тулгуурлан сонгон авах, урьдчилсан захиалгаар яг шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэгцээт цаг хугацаандаа авах боломж бүрдэнэ.
•    “ДМС”-ийн гишүүн байгууллагууд нь бусад байгууллагуудынхаа захиалгыг урьдчилан авч үйлдвэрлэл, татан авалтаа төлөвлөгөөтэйгөөр эрхлэн явуулах, хөрөнгө мөнгөө урьдчилан төлөвлөх боломжтой болно.
•    Үйлчлүүлэгчийн худалдан авалтын хөнгөлөлт, урамшууллыг тухайн үйлчлүүлэгчийн банкан дахь хадгаламжийн болон картын дансанд нь оруулах замаар шийдвэрлэх бөгөөд хамтран ажиллагч банкны салбаруудаар дамжуулан энэ үйлчилгээг нэвтрүүлэх тул таны ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн монголын өнцөг булан бүрт хамгийн үр дүнтэй сурталчилгааны хэлбэрээр хүн бүрт хүрэх боломжтой.
•    Энэ систем, хамтран ажиллагч банкны сүлжээг ашиглан интернэт худалдаа, захиалгат үйлчилгээг зохион байгуулах болно. Энэ нь таны бизнесийг маш их өргөн хүрээнд тэлэх боломжийг олгоно.
•    Бизнесийн байгууллагууд нь урьдчилсан ямар нэгэн зардал, хөрөнгө оруулалт гарахгүйгээр “ДМС”-д нэгдэн орж болох бөгөөд зөвхөн борлуулалт /худалдан авалт/ хийгдсэн тохиолдолд зөвхөн урамшууллын л зардал гарна.


 “ДМС”-ийгээр үйлчлүүлэгч байгууллага болсоноор

Байгууллагын эргэлтийн хөрөнгө, материалыг худалдан авахдаа “ДМС”-ийн байгууллагуудаас авснаар хөнгөлөлт эдлэн хэмнэлтийг гаргана.
“ДМС”-ийн нэгдсэн захиалгын систем, ложистик үйлчилгээнд хамрагдсанаар дээрх худалдан авалтыг хийхэд гардаг татан авалтын тээвэр, хүн хүч, цалин хөлс гэх мэт зардал, цаг хугацаа, хүч хөдөлмөрийг хэмнэх боломжтой болно.
Энэ худалдан авалт нь чанартай бараа бүтээгдэхүүнийг өөрийн хэрэгцээнд тулгуурлан сонгон авах, урьдчилсан захиалгаар яг шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэгцээт цаг хугацаандаа авах боломж бүрдэнэ.


Үйлчлүүлэгч иргэн хувь хүнд

•    Энэ системийн үйлчлүүлэгч болох, хөнгөлөлтийн карт авах, мэдээлэл авах, үйлчлүүлэгчийн эрх эдлэхэд ямар нэгэн хөрөнгө оруулалт, төлбөр тооцоо шаардлагагүй, нөхцөл болзол тавигдахгүй.
•    Үйлчлүүлэгчид нь өөрийн хэрэгцээт мэдээллийг үнэгүй аван эрэлт хэрэгцээгээ тогтмол хөнгөлөлттэй ханган хэмнэлт хуримтлал бий болгох, захиалга дуудлага үйлчилгээгээр цаг зав, зардлаа хэмнэх боломжтой болно.
•    Өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хаана байгаа газраа дуудан үйлчлүүлэхдээ утсаар болон интернэтээр ID дугаар, нууц дугаараа хэлээд захиалга хийхэд болно
•    Танаас цаг зав шаардахгүй, өөрийн таньж мэддэг ойр дотны хүмүүст мэдээлэл дамжуулан өөрийн ID дугаараар бүртгүүлэн үйлчлүүлэгч болгосноор тэдэнд тусалж байгаа л болно. Эдгээр урьж гишүүн болгосон 9 хүндээ мэдээллийг дамжуулснаар цааш мэдээлэл тархан тарж өөрөөсөө доош сүлжээнд нэгдсэн 4 үеийн үйлчлүүлэгчдийн үйлчлүүлсэн үйлчилгээний хөнгөлөлтийн орлогоос хувь хүртэх боломжтой болно. Тухайлбал: дундач нэг хүн 50000 төг борлуулалт хийгээд түүнээс оногдох урамшуулал нь 5% байх тохиолдолд 2500 төгрөгийн хөнгөлөлт бий болно үүний 1% нь 25 төг тэгвэл   25х7380 = 184500 төгрөг болно.
•    Өөрийн эрхэлж байгаа ажил үйлчилгээ, байгууллагыг “ДМС”-ийн үйлчлүүлэгч болгосноор дээрх гишүүн үйлчлэгч байгууллагуудын боломж давуу талуудыг хүртэх боломжтой болно.
•    Эдгээр боломжийг эдлэх, ашиглахдаа ямар нэгэн нэмэлт төлбөр хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй өөрөө хүсэлт гарган үйлчлүүлэгчийн хөнгөлөлтийн карт авах, байгууллагын хувьд хамтран ажиллах гэрээ хийхэд л болно
•    Өөрийн худалдан авалт, урамшил, өөрийн сүлжээнийхээ талаар http://www.pms.mn/ вэб сайт болон тусгай дугаарын лавлах 1948-ын төв оператор дээр ирэх болон утсаар лавлаж хянан үзэх бүрэн боломжтой.
•    Таны энэ системд бүрдүүлсэн сүлжээнээс бий болж байгаа хуримтлал, урамшуулал таны үр хүүхэд, өв залгамжлан авах эрх бүхий хүнд шилжин энэ урамшуулалт цалинг авч байх боломж бүрдэнэ
•    "ДМС"-ийн гишүүн  үйлчлүүлэгч болохыг хүссэн хэн ч бай ямар нэг босго болзол, хөрөнгө мөнгө зарахгүйгээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийг авч, хаа яваа газраа өөрийн хэрэгцээ шаардлагыг хөнгөлөлттэйгөөр аван, хэмнэлт гаргах боломжтой болно.
•    Таны аль нэг банканд байгаа хадгаламж болон картын дансанд энэ урамшуулал орох болно. Мөн та хүсвэл ….. банканд данстай болж виза картыг үнэгүй аван, монголын нутаг дэвсгэр дээр хаана ч явсан дурын салбараас өөрийн хэрэгцээт мөнгийг аван хэрэглэх боломжтой болно.

Мэдээлэл бэлтэгсэн Ч.Нэргүй
Мэдээллийг оруулсан Ц.Ган-Эрдэнэ

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats