ДМС
|
Зах зээлийн мэдээлэл 2010/05/06 1. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа болон бизнесийн байгууллагуудын судалгаа /статистикийн газрын 2009 оны мэдээгээр/ 1.1. Улсын бүртгэлтэй болон үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын судалгаа
![]() ![]() ![]() 2009 оны 3 сарын байдлаар Монгол улсын хэмжээгээр нийт 37216 аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаагаас 64.4 хувь нь буюу 23994 нь Улаанбаатар хотод байрлаж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр аж ахуйн нэгж, байгууллагын 20611 буюу 85.9 хувийг 1-9 ажиллагчидтай, 1638 буюу 6.8 хувийг 10-19 ажиллагчидтай, 1005 буюу 4.2 хувийг 20-49 ажиллагчидтай, 740 буюу 3.1 хувийг 50-иас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгж, байгууллага эзэлж байна. 2009 оны 3 сарын байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засварлах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын тоо 1728 буюу 12.7 хувиар, үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн бусад үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн хөдөө аж ахуйн салбарынх 139 буюу 9.4 хувиар, боловсруулах аж үйлдвэрийнх 27 буюу 1.2 хувиар тус тус нэмэгдсэн байна. 1.2. Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа чиглэлийн мэдээлэл
Үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл 15298 буюу 67% нь худалдаа үйлчилгээ, 1400 буюу 6% нь буудал, зоогийн газар, 1064 буюу 5% нь тээвэр агуулах, 4196 буюу 18 % нь бусад үйлчилгээний чиглэлээр ажиллаж нийтийн зориулалттай бизнесийн үйл ажиллагааг эрхэлж байна. 1.3. Манай монгол орны бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 22762 аж ахуйн нэгжийн 20910 буюу 91,9% нь 1-9 ажилчинтай, 1162 буюу 5,1% нь 10-19 ажилчинтай, 450 буюу 2 хувь нь 20-49 ажилчинтай, 240 буюу 1,1% нь 50 дээш ажилчинтай байна Өөрөөр хэлбэл 98,9%-ийг жижиг дунд бизнес эрхлэгчид бүрдүүлэн хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж байгаа ажилчдын 80% гаран хувь, монголын ажил эрхэлж байгаа хүмүүсийн 50% буюу 523876 хүнийг ажлын байраар хангаж байна. Өнөөдөр бизнесийн өргөн сүлжээтэй том байгууллагууд өөрсдийн хөнгөлөлтийн картуудыг нэвтрүүлэн байнгын үйлчлүүлэгчдийг татан ашиг орлогоо нэмэгдүүлж чадаж байна. Харин дунд болон жижиг бизнес эрхлэгч 98.9%-ийг бүрдүүлж байгаа байгууллагуудад хөнгөлөлтийн карт нэвтрүүлэх өндөр зардал, үйл ажиллагааны хязгаарлагдмал байдлаас үүдэн нэвтрүүлэхэд хүндрэл гарч байна. Энэ нөхцөл байдлыг бизнесийн төрөл бүрийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр, дундын хөнгөлөлтийн картыг нэвтрүүлэн шийдвэрлэснээр амжилт олох боломж бүрдэх юм. Мэдээлэл бэлтэгсэн Ч.Нэргүй Мэдээллийг оруулсан Ц.Ган-Эрдэнэ |